EN ҚАЗ MN
Контакты Адреса офисов Приказы
  Старт
  Накопительный
  Накопительный +
  FAST
  Основной
  ВИП
  АВТО
модальное окно | Закрыть
• Сайтын ерөнхий дүрэм

Сайтын ерөнхий дүрэм


Цахим бизнесийн үйлчилгээний түншлэлийн гэрээ

Энэхүү Түншлэлийн гэрээ (цаашид “Гэрээ” гэх) нь “G-TIME Corporation” Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (цаашид “Компани” гэх) болон www.gtime.kz цахим хаягаар интернэт сүлжээнд байрлах цахим бизнесийн сайтын үйлчилгээг ашиглагч (цаашид “Түнш” гэх -сайтад бүртгүүлэхэд доор заасан мэдээллүүд шаардлагатай) хоёрын хоорондхи харилцааг зохицуулах ба Түншийн зүгээс www.gtime.kz сайтад худалдан авагч татах түншийн хөтөлбөрт оролцох нөхцлийг тодорхойлно. Түншийн зүгээс гэрээний нөхцлийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн цагаас эхлэн энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.

1. Ерөнхий заалт

1.1. Энэхүү гэрээний зүйл бол Түншийн зүгээс www.gtime.kz сайтад худалдан авагч татах үйлчилгээ юм.
1.2. Худалдагч энэхүү Гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй байна. Үүнтэй холбоотойгоор Түнш нь www.gtime.kz сайтад тавигдсан гэрээнд өөрчлөлт орсон эсэхийг байнга шалгаж, танилцаж байх ёстой.
1.3. Маркетингийн төлөвлөгөөний дагуу Түншийн статус авах нөхцөл гэдэг нь зар сурталчилгааны материалууд болон сургалтуудын багц бүхий Компанийн бие даасан дистрибьютерийн бизнес эрх авах явдал юм.
1.4. Энэхүү гэрээнээс үүдэн ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд талууд ширээний ард сууж, маргааныг шийдвэрлэхийн тулд бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй. Маргааныг хэлэлцээрийн замаар шийдвэрлэж чадааагүй тохиолдолд бүх маргаан болон санал зөрөлдөөнийг Бүгд Найрамдах Казахстан Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

2. Талуудын хариуцлага

2.1. Компани нь Түншийн бизнесийн идэвхи зогссон болон түүнийн буруугаас үүссэн материаллаг хохирлын төлөө хариуцлага хүлээхгүй.
2.2. Компани нь олон нийгмийн сүлжээнд Түншийн тавьсан зар сурталчилгаа болон www.gtime.kz сайтын талаарх өөр төрлийн зарлал дахь мэдээллийн агуулгад хариуцлага хүлээхгүй.
2.3. Компани нь Түншийн интернэт-нөөцийн агуулгад, мөн түүнчлэн Түншийн Бүгд Найрамдах Казахстан Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг зөрчсөний төлөө хариуцлага хүлээхгүй.
2.4. Талуудын аль нэг нь Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал нь буруутай талд энэхүү Гэрээнд заасан арга хэмжээнүүдийг авах эрхтэй байна.
2.5. Түнш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд Компани гаргасан зөрчлөө арилгах хүртэл Түншийн бэк-оффист орох эрхийг хязгаарлах эсвэл бүрэн хэмжээгээр хаах эрхтэй байна.
2.6. Түншийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргүүдэд Компани хариуцлага хүлээхгүй. Энэ нь Түншийн гэрээг биелүүлэх ажиллагаатай холбоотой байсан эсэхээс үл хамаарна.

3. Талуудын эрх ба үүрэг

3.1. Компани Түншинд бүтээгдэхүүн өгнө. Түнш нь гэрээний дагуу хэрэглэгч болох ба мэдээлэл түгээх ажлыг гүйцэтгэнэ. Түнш хадгаламжийн, хувийн эсвэл картын дансаа өгнө, эсвэл Бүгд Найрамдах Казахстан Улсын банкинд ямар нэгэн данс нээнэ. Энэ нь урамшууллын мөнгийг шилжүүлэхэд хэрэгтэй.
3.2. Түнш нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудаар үл хориглох бүхий л аргаар, мөн доорх дүрмийн дагуу www.gtime.kz сайтад хэрэглэгчдийг татна. үүнд:
3.3. Түнш өөрийн сайт дээр лавалгаа холбоос, зар сурталчилгааны баннер байрлуулах замаар www.gtime.kz сайтад худалдан авагч татсан тохиолдолд Түншийн сайт нь Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомжид харшилах мэдээлэл эсвэл зохиогчийн болон хамтын эрх, барааны тэмдэг эзэмших эрх, патентын эрх болон бусад төрлийн оюуны эрхийг зөрчсөн хууль бус материал байх ёсгүй.
3.4. Сайтыг өмчлөгч нь өөрийн сайтан дээр гарсан Бүгд Найрамдах Казахстан Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, зохиогчийн болон хамтын эрхийн зөрчилд өөрөө хариуцлага хүлээнэ.

Энэхүү гэрээг хэрэгжүүлэх хүрээнд дараах үүргүүдийг хүлээнэ:

а) “G-TIME CORPORATION” Компанийн бараа болон үйлчилгээний талаарх мэдээлэл болон захиалгыг Компани болон Түншийн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн хэлбэрээр боломжит худалдан авагчдад тараах, байрлуулахад чиглэгдсэн үйлдэл хийх.
б) Компанийн бизнес болон бараа, үйлчилгээнд түншлэх түншүүдийг хайх.
в) Компанийн зар сурталчилгааны материалыг боломжит худалдан авагчдад тараах.
г) Боломжит худалдан авагч болон Компанитай бараа болон үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан үйлчлүүлэгчийн аль алинтай нь холбоотой ажиллах.
д) Компанийн бараа үйлчилгээг шуурхай бөгөөд үр дүнтэй худалдан борлуулахад чиглэгдсэн бусад үйлдлийг гүйцэтгэх. Гэхдээ бусад үйлдэл гэдэгт Түншийн оршин байгаа улс орны хууль тогтоомжоор үл хориглосон, энэхүү Гэрээний нөхцөлд үл харшлах үйлдлүүдийг ойлгоно.
е) Компанийн ёс суртахуун болон ёс зүйн дүрэм журмыг мөрдөх.
ж) Компанийн баталсан, Түншийн бэк-оффист байгаа слайд болон текстэн тайлбарыг бизнес танилцуулах ажилдаа ашиглах.
з) Корпорацаас албан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр Корпорацийн лого-г хувийн сайтууд (Компанийн мэдээллийн төвүүдийн хувийн сайтаас бусад), зохиогчийн видео бичлэгүүд болон бусад материалуудад ашиглахыг Компанийн зүгээс хоргилоно.
и) Компанийн чатыг зориулалтын бусаар ашиглах, тухайлбал хувийн зар сурталчилгааны мэдээлэл, өөр компаниудын талаарх мэдээлэл байршуулах, төсөлд үл хамаарах асуудал шийдвэрлэх зорилгоор хувийн чанартай асуудал бичиж харьцахыг хориглоно.
к) Компанид зөвхөн үнэн зөв мэдээлэл өгөх, түүний дотор утасны дугаарууд, шуудангийн хаяг, e-mail хаяг, биеийн байцаалт, бүртэглтэй хаяг болон бодитоор оршин сууж байгаа хаягыг баталгаажуулсан бичиг баримтуудын мэдээлэл зэргийг үнэн зөв өгөх.
л) Бизнес болон Компанийн тухай зөвхөн үнэн зөв мэдээлэл өгөх. Компанийн нийтэд зориулсан чат, Компанийн арга хэмжээнүүд дээр болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд Компанийн нэрийг харлуулсан ямар нэгэн яриаг бичгээр болон амаар гаргахгүй байх.
м) Түнш нь Компанийн нэр хүндэд халдсан худлаа болон буруу мэдээлэл тараасан тохиолдолд түүний хууль бус үйлдлийг гэрчилсэн баримтыг гаргаж үзүүлснээр Компани нь Түншид 1 000 000 (нэг сая) тенгийн торгууль ноогдуулах эрхтэй. Компанид хохирол учруулсан онцгой тохиолдолд эсвэл давтан үйлдэлд эхний сануулгын дараа Түншийн бизнес эрхийг хүчингүй болгох ба Компанийн маркетинг төлөвлөгөөний дагуу олгогддог мөнгөн урамшууллыг нөхөж олгохгүй.
н) Түнш энэхүү Гэрээний нөхцлүүдийг биелүүлэхтэй холбоотойгоор өөрт нь ил болсон Компанийн үйлчлүүлэгчид, гэрээлэгчид болон арилжааны хэлэлцээрүүдийн талаарх мэдээллийг нууцлан хадгалах үүрэг хүлээнэ.

Компанийн үүрэг:

а) Түншид Компанийн маркетингийн систем дэх бүртгэлрүү холбогдон орох давтагдашгүй бөгөөд чөлөөтэй логин буюу нэвтрэх нэр код сонгох боломжийг олгох ба энэхүү Гэрээг байгуулсан цагаас эхлэн өдрийн хорин дөрвөн цагийн турш ажиллагаа-бүртгэлийн системд (бэк-оффис) нэвтрэн орох боломжийг олгоно.
б) Түншийн бэк-оффис дахь мэдээлэл болон гүйлгээний талаарх мэдээллийн нууцлалыг хангана.
в) Компанийн бараа болон үйлчилгээг амжилттай борлуулахад нь зориулж Түншид зар сурталчилгааны талбай гаргаж өгнө.
г) Компанийн санал болгож байгаа бүтээгдэхүүн болон үйлчилгээг худалдан борлуулахад нь зориулан түншийн хөтөлбөрүүдэд оролцох боломжийг Түншид олгоно.
д) Сургалт болон бага хурлуудыг ON-LINE горимоор явуулж, үйл ажиллагаа болон семинаруудыг зохион байгуулж, Компанийн Суппортоор мэдээллийн болон техникийн дэмжлэг туслалцааг байнга үзүүлнэ.
е) Маркетингийн системээр зар сурталчилгаа явуулах үед Түншид өгөх ёстой урамшууллыг цаг тухайд нь шилжүүлэх.
ж) Аяллын захиалгыг цаг хугацаанд нь биелүүлэх.
з) Спонсорын Түнштэйгээ (реферал – аль нэг гишүүний зөвлөмжөөр түншийн хөтөлбөрт элссэн гишүүн) явуулсан бизнесийн харилцаа бүтэлгүй болсон эсвэл рефералийн ажлын үр дүн спонсорын санаанд нийцээгүй тохиолдолд спонсор нь тухайн релефалийн логин буюу нэвтрэх нэр код идэвхтэй түншид худалдахад нь туслалцаа үзүүлэх эсвэл спонсоруудын хооронд тохиролцоонд хүрсэн тохиолдолд тухайн рефералийг өөрийн багаас хасч, өөр спонсорын багт оруулах боломжтой.
и) Байгуулагдсан гэрээнүүдийн дагуу Компани нь тур операторуудаас жуулчлалын эрхийн бичиг авч өгнө, мөн түүнчлэн ганцаарчилсан аялал болон тусгай аяллыг санал болгоно.
к) Түншийн олох ашиг нь ашиг олох арга болон Компанийн бараа, үйлчилгээг эрэглэх хүрээний талаарх Түншийн ойлголтоос хамааран тодорхойлогддог тул Түнш ашиг олох эсэхэд баталгаа гаргаж өгөхгүй.
л) Компанийн бүтээсэн бөгөөд түүний зарласан маркетингийн хөтөлбөрийн зөв ажиллагааг баталгаажуулна.
м) Программын ажиллагаа гацах тохиолдолд Компани программыг хурдан хугацаанд сэргээж, ажиллагаанд нь оруулах үүрэг хүлээнэ.
н) Программ гацсан эсвэл гэмтэх үед Түншийн бэк-оффис дахь бизнес эрх, мөнгөний данс болон мэдээлэл гэмтсэн тохиолдолд Компани сэргээж өгөх үүрэг хүлээнэ.

4. Төлбөр хийх журам

4.1. Компани нь маркетинг төлөвлөгөөний дагуу Түншид төлөх ёстой урамшууллыг төлнө, ингэхдээ Бүгд Найрамдах Казахстан Улсын татварын хууль тогтоомжид заасан хувь хүний орлогын албан татварыг суутган авна. Бүр тооцоог тенгээр хийнэ.
4.2. Энэхүү Гэрээний дагуу Түншийн үзүүлж байгаа үйлчилгээний төлөө Компани Түншийн хувийн дансанд урамшууллыг шилжүүлнэ.
4.3. Түншийн хувийн дансанд байгаа мөнгөн дүн Түншийн хийсэн захиалгын төлбөрийг бүрэн хийхэд хангалттай хүрэх тохиолдолд төлбөрийг www.gtime.kz сайтад байгаа Түншийн хувийн данснаас Компанийн бараа болон үйлчилгээний төлбөрийн дансруу хүлээн авах үүрэг хүлээнэ.
4.4. Компани нь Түншийн хувийн дансанд байгаа бөгөөд Түншийн авах ёстой урамшууллын мөнгөн дүнг Түншийн шаардлагын дагуу түүний мөнгө олгож өгөх өргөдөлд заасан аргаар Түншид төлөх үүрэгтэй. Түншид төлөх төлбөрийг Казахстаны тенгегээр хийнэ.
4.5. Гэрээг зөрчсөнийхөө төлөө шийтгэл хүлээсэн Түншид төлбөр төлөхгүй.
4.6. Маркетинг төлөвлөгөөний дагуу Түншийн ажлын хөлсний мөнгийг Корпораци 1-5 банкны өдрийн дотор гаргаж өгнө. Мөнгийг Түншийн карт эсвэл банкны дансанд хийх тохиолдолд Компанийн Суппорттой харилцан зөвшилцөж, мөнгө хийх талаар албан ёсны өргөдөл гаргасны дараа Түншийн карт эсвэл банкны дансанд хийнэ.

5. Худалдан авагчдыг татахад хориглох зүйлс:

5.1. Нэг хүн Түнш болон худалдан авагчийн хувиар www.gtime.kz сайтад байгаа түншийн хөтөлбөрийг ашиглахыг хориглоно. Мөн худалдан авагч татан оролцуулаагүй байж Түнш өөрөө худалдан авч байгаа барааныхаа үнийг бууруулах зорилгоор Компанийн түншийн хөтөлбөрийг хууран мэхлэх замаар ашиглахыг хориглоно. Ийм тохиолдол илрүүлсэн нөхцөлд Компани Түншийн хувийн дансыг хааж, түүнийг ашиглах эсвэл мөнгө гаргах боломжгүй олгох эрхтэй байна.
5.2. Түнш нь www.gtime.kz сайтад бүртгүүлэх болон мөнгө гаргаж өгөх өргөдөл бөглөхдөө өөрийнхөө талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ.

6. Гэрээний хүчинтэй хугацаа

6.1. Энэхүү Гэрээ нь Түнш Гэрээг хүлээн зөвшөөрсөн цагаас эхлэн 1 жилийн хугацаанд хүчинтэй байна.
6.2. Энэхүү Гэрээний хүчинтэй хугацаа дуусах эсвэл Компанийн санаачлагаар Гэрээг цуцлах тохиолдолд Компанийн сайтан дээр бүртгэгдсэн Түншийн цахим шуудангийн хаягаар Гэрээг түр зогссон (цуцалсан) тухай мэдэгдэл илгээнэ.
6.3. Аль нэг талын өгсөн нууцлалтай мэдээллийг нөгөө тал нь зөвхөн Гэрээг биелүүлэх зорилгоор ашиглах ёстой ба зөвхөн Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомжийн дагуу гуравдагч этгээдэд мэдэгдэх ёстой.
6.4. Энэхүү Гэрээнд заагаагүй бусад бүх тохиолдолд талууд Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

7. Давагдашгүй хүчин зүйл

7.1. Гал түймэр, байгалийн гамшиг, аливаа төрлийн цэрэг дайны ажиллагаа, бүслэлт, экспорт, импортын хориг болон бусад төрлийн талуудаас үл хамаарах нөхцөл байдал гэх мэт аль нэг тал энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн болон хэсэгчлэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд үүргээ биелүүлэх хугацааг тухайн нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлуулна.
Энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тал нь хоёр долоо хоногийн дотор хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн болон дууссан тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэг хүлээнэ.
7.2. Дээр дурьдсан нөхцөл байдал үүссэн болохыг баталгаажуулах баримт бол компанийн харгалзах баримт бичиг байх болно. Маргаан шийдвэрлэх:
7.3. Гэрээтэй холбоотой бүх маргааныг шүүхийн өмнөх зарчмаар буюу хэлэлцээрийн замаар шийдвэрлэнэ.
7.4. Маргаан талуудын хэлэлцээрээр шийдвэрлэгдээгүй тохиолдолд сонирхол бүхий тал нь нөгөө талдаа бичгээр гомдол гаргах ёстой ба уг гомдлыг нөгөө тал нь бичгээр гаргасан гомдлыг хүлээн авсан цагаас хойш 7 хоногийн дотор судлаж үзээд, бичгээр хариу өгөх ёстой.
7.5. Компани нь нэг талын санаачлагаар энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй байна. Ингэсэн тохиолдолд оруулсан өөрчлөлтийн талаар Түншид мэдэгдэх зохих ёсны мэдэгдэл нь www.gtime.kz сайтад байрлуулсан тухайн өөрчлөлтийн талаарх мэдээлэл байх болно.
7.6. Дараах тохиолдлуудад Компани энэхүү Гэрээг цуцлах эрхтэй байна. Үүнд:

а) Гэрээнд заасан бек-оффисын ажиллагаа-бүртгэлийн системийг ашиглах нөхцөл, мөн түүнчлэн Компанийн үйл ажиллагааг зохицуулж байдаг дотоодын болон улсын дүрэм журмын актуудыг Түнш зөрчсөн тохиолдолд;
б)Түнш Компанид материаллаг болон ёс суртахууны хохирол учруулсан, эсвэл Түншийн гаргасан үйлдлүүд нь Түнш болон Компанийн хоорондхи ухамсартай бизнес-хамтын ажиллагаатай нийцэхгүй байх тохиолдолд, мөн түүнчлэн Түнш Компанийн ёс суртахуун-ёс зүйн дүрэм журмыг мөрдөөгүй буюу Компанийн Суппортой эсвэл Компанийн өөр Түнштэй хүндэтгэлгүй, бүдүүлэг харьцсан, Компаний үйл ажиллагаанд муугаар нөлөөлөхөд чиглэгдсэн худал хуурмаг мэдээлэл тараах, тохиолдолд Компани ийм логин буюу нэвтрэх нэр кодыг хүчиннгүй болгох эрхтэй ба ингэсэн тохиолдолд маркетингийн дагуу төлөгдөх ямар нэгэн төлбөрийг нөхөн төлөхгүй.
в) (а1) дүгээрт заасан нөхцөл үүссэн тохиолдолд Компани Түншинд гаргасан зөрчлийнх нь талаар сануулж, зөрчлөө арилгахыг сануулна. Хэрэв Түнш шаардлагыг тоохгүй байвал Компани торгууль ноогдуулж, шаардлагын нөхцлийг биелүүлэх хүртэл Түншийн логин буюу нэвтрэх нэр, кодыг түгжинэ.
г) Талуудын хооронд солилцох мэдээлэл болон мэдэгдлүүдийг талуудад эвтэйхэн бөгөөд Компанийн бүртгэлийн баазад байгаа мэдээллийг хадгалж чадах, хүлээн авагчийг үнэн зөв тодорхойлох боломжтой аливаа төрлийн холбоо харилцааны аргуудаар (шуудан, факс, и-мэйл гэх мэт) илгээнэ. Компани нь Түншид мэдэгдэл болон мэдээллээ цахим шуудангаар илгээх эрхтэй байна.

Эхлэлтийн программ

Маркетинг-план нь 15 суудалтай шатнаас бүрдэнэ. Доод талын шат нь хамгийн эхний шат байна. Хамгийн доод талын шатнаас эхлэж зүүн талаас баруун тийш дүүргэх хэрэгтэй.
Гишүүн 5000 тг бараа авснаар, хамгийн доод талын хоосон шатанд орж, системд элсэнэ. Бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн гишүүн нь дараахь шатанд байрлах болно. Та шатаар дээш өгсөхийн тулд бараа бүтээгдэхүүнээс хамгийн доод хэмжээ нь 3 ширхэгийг зарах ёстой. Цаашид та борлуулагчийн сүлжээг үүсгэх болно.
Таны гишүүдийн тоо 8 болход шат хоёр хуваагдаж оролцогч бүр оролцуулсан гишүүдээс хамаарч доороос дээш зүүнээс баруун тийш нэг шат ахих болно. Шат хуваагдахдаа дахин 2 ижилхэн шат үүсгэж, хамгийн доод талын шат 8 суудлаас бүрдэнэ.
Бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн, системийг дуусгасан гишүүн нь - 25 000 тенге* авах болно.
Доод талын шатны эгнээ шинээр элсэж буй таны гишүүдийн гишүүн болох шинэ хүмүүсээс бүрдэнэ. Энэ бүх процесс бодит байдалд сайтанд байрлах таны виртуал өрөөнд харагдах болно. Тэнд та хэрхэн таны шат дүүргэж байгааг харах болно. Мөн түүнчлэн ямар ч хамаагүй оролцогчийн логин оруулж тэрний талаарх мэдээллийг олж авч болно.
Тодотгол:
Системд торгуулийн хайрцаг байгаа. Идэвхигүй гишүүдийн бизнес-суудлыг Удирдлага блоклох эрхтэй бөгөөд тэдний суудлыг торгуулийн болон идэвхигүй шатруу шилжүүлэх эрхтэй. ЭХЛЭЛТИЙН программын шатны хамгийн дээрхи идэвхигүй түншүүдэд 2 долоо хоногийн турш шагнал олгохгүй. дээр байгаа идвэхигүй түншийг хаахын өмнө удирдлагад заавал мэдэгдэх ёстой ! Эхлэлтийн программын хамгийн дээрхи урамшуулалттай гишүүн нь 2 долоо хоногын турш бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэхгүй бол, түүний урамшуулалт нэг шатанд байрласан бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн гишүүдэд хуваарилна. * - татвар 10% ороогүй

Хуримтлалын программ

Маркетинг-план 7 суудалтай шатнаас бүрдэнэ. Хамгийн доод талын шатыг эхнийхээр тооцно. Дүүргэхдээ доод эгнээний зүүн талаас баруун тийш дүүргэнэ.
Гишүүн нь бараа бүтээгдэхүүнийг 15 000 тг. авснаар системд элсэж хамгийн доод эгнээний хоосон шатыг эзлэнэ. Таны гишүүд компанийн барааг худалдаж авснаар шатны дараахь суудлуудыг эзлэх болно.
Таны гишүүд дараа бараа бүтээгдэхүүнийг зарах ёстой, дараагийн шатанд байрлах болно. Та шатаар дээш өгсөхийн тулд бараа бүтээгдэхүүнээс хамгийн доод хэмжээ нь 3 гишүүдэд зарах ёстой. Дараа та борлуулагчийн сүлжээг үүсгэх болно. Та бараа бүтээгдэхүүнээс 3 гишүүдэд зарсны дараагаар дээд түвшний түншид бэлгийн суудал бэлэглэнэ.
Бэлгийн суудлыг бүртгүүлсний дараа шат хоёр хуваагдаж энэ шатны оролцогчид дээш нэг түвшин ахиж мөн оролцуулсан түншүүдээс хамаарч зүүнээс баруун тийш шилжинэ. Бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн, системийг дуусгасан гишүүн нь Хуримтлал + программын 1 пин-код авна.
Тодотгол:
Системд торгуулийн хайрцаг байгаа. Идэвхигүй түншүүдийн бизнес-суудлыг Удирдлага блоклох эрхтэй бөгөөд тэдний суудлыг торгуулийн болон идэвхигүй шатруу шилжүүлэх эрхтэй. ХУРИМТЛАЛЫН программын шатны хамгийн дээрхи идэвхигүй түншүүдэд 1 сарын турш хуримтлал+ программын пин кодыг олгохгүй.

Хуримтлал + программ

Маркетинг-план нь 7 суудалтай шатнаас бүрдэнэ. Хамгийн доод талын шатыг эхнийхээр тооцно. Дүүргэхдээ доод эгнээний зүүн талаас баруун тийш дүүргэнэ. Бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн, программыг дуусгасны дараа системд бүртгүүлэх пин-код авна.
Системд элсэж хамгийн доод эгнээний хоосон шатыг эзлэнэ.Таны гишүүд бас өөрсдийн шатны дараахь суудлуудыг эзлэх болно, бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэний дараа дараахь гишүүд шатны дараахь суудлудыг эзлэх болно. 4 гишүүнштэй болсны дараа шат хоёр хуваагдаж энэ шатны бүх оролцогчид дээш нэг түвшин ахиж мөн оролцуулсан түншүүдээс хамаарч зүүнээс баруун тийш шилжинэ. Хуримтлал+ программын системийг дуусгасан, бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн гишүүн нь : 140 000 тг. урамшуулалт авна.
Шатыг хуваахад 2 ижилхэн шат үүсэж доод талын түвшинг 4 суудлаас эхлэж бүрдүүлнэ.
Доод талын түвшинг төсөлд оролцож буй шинэ хүмүүс, таны гишүүдийн гишүүн болох оролцогчидоор дүүргэнэ. Энэ бүх процесс бодит байдалд сайтанд байрлах таны виртуал өрөөнд харагдах болно. Тэнд та хэрхэн таны шат дүүргэж байгааг харах болно. Мөн түүнчлэн ямар ч хамаагүй оролцогчийн логин оруулж тэрний талаарх мэдээллийг олж авч болно. Хуримтлал+ программын бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэн дуусгаснаар та Үндсэн программд элсэх пин-код авч, 100 000 тенге-ний компанийн бараа бүтээгдэхүүн ба 40 000 тенге-ний урамшуулал, эсвэл 80 000 тенге* урамшуулал ба 60 000 тенге-ний бүтээгдэхүүн авах эрхтэй болно, системээс гарна
Тодотгол:
Системд торгуулийн хайрцаг байгаа. Идэвхигүй түншүүдийн бизнес-суудлыг Удирдлага блоклох эрхтэй бөгөөд тэдний суудлыг торгуулийн болон идэвхигүй шатруу шилжүүлэх эрхтэй. “ХУРИМТЛАЛ+” программын шатны хамгийн дээрхи идэвхигүй түншүүдэд 1 сарын турш урамшуулал олгогдохгүй. Шатны дээр байгаа идвэхигүй түншийг хаахын өмнө удирдлагад заавал мэдэгдэх ёстой! «Хуримтлал +» программын хамгийн дээрхи урамшуулалттай гишүүн нь нэг сарын турш бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэхгүй бол, түүний урамшуулалт нэг шатанд байрласан бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн гишүүдэд хуваарилна.

Фаст программ

Маркетинг-план нь 7 суудалтай шатнаас бүрдэнэ. Хамгийн доод талын шатыг эхнийхээр тооцно. Дүүргэхдээ доод эгнээний зүүн талаас баруун тийш дүүргэнэ.
Та бараа бүтээгдэхүүнийг 50 000 тг. авснаар системд элсэж орно. Таны гишүүд таны дараахь суудлыг эзлэх болно. Таны гиншүүд өөр түншүүдийг урьж оролцуулснаар тэд нар нь бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэний дараа, дараагийн шатанд байрлах болно. Та шатаар дээш өгсөхийн тулд бараа бүтээгдэхүүнээс хамгийн доод хэмжээ нь 3 ширхэгийг зарах ёстой. Цаашид та борлуулагчийн сүлжээг үүсгэх болно. Бүтээгдэхүүний рекламд гишүүн урьж оролцуулсан болгонд 10 000 тенге бодогдоно.
Таны гишүүдийн тоо 4 болход шат хоёр хуваагдаж оролцогч бүр оролцуулсан гишүүдээс хамаарч нэг шат доороос дээш зүүнээс баруун тийш ахих болно. Фаст программын бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн, дүүргэсэн гишүүн 100 000 тенге* авах болно. Шат хуваагдахдаа дахин 2 ижилхэн шат үүсгэж, хамгийн доод талын шат 4 суудлаас бүрдэнэ. Доод талын шатны эгнээ шинээр элсэж буй таны гишүүдийн гишүүн болох шинэ хүмүүсээс бүрдэнэ. Энэ бүх процесс бодит байдалд сайтанд байрлах таны виртуал өрөөнд харагдах болно. Тэнд та хэрхэн таны шат дүүргэж байгааг харах болно. Мөн түүнчлэн ямар ч хамаагүй оролцогчийн логин оруулж тэрний талаарх мэдээллийг олж авч болно.
Тодотгол:
2 дахь удаа үр дүнд хүрсэн гишүүн урамшуулал ба 1 бонус байрны оронд үндсэн программын пин код авах болно. Системд торгуулийн хайрцаг байгаа. Идэвхигүй түншүүдийн бизнес-суудлыг Удирдлага блоклох эрхтэй бөгөөд тэдний суудлыг торгуулийн болон идэвхигүй шатруу шилжүүлэх эрхтэй. FAST программын шатны хамгийн дээрхи идэвхигүй түншүүдэд 10 өдрийн турш урамшуулал бүтэн хэмжээгээр олгогдохгүй. Мөнгөн хөрөнгийг тухайн шатны идэвхитэй оролцогчидод хуваарилна. Шатны дээр байгаа идвэхигүй түншийг хаахын өмнө удирдлагад заавал мэдэгдэх ёстой! «Фаст» программын хамгийн дээрхи урамшуулалттай гишүүн нь 10 хоногын турш компанийн бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэхгүй бол, түүний урамшуулалт нэг шатанд байрласан бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн гишүүнд хуваарилна.

Үндсэн программ

Та бараа бүтээгдэхүүнийг 100 000 тг. авснаар Систем нь хоёр шатнаас бүрдэнэ:
1. Эхлэлтийн шат 2. Хаалтын шат
Системд элсэж хамгийн доод эгнээний хоосон шатыг эзлэнэ. Эхлэлтийн шатаар ахихын тулд та бүтээгдэхүүнийг хамгийн доод тал нь 3 гишүүнд зарах шаардлагатай. Цаашид та борлуулагчидын сүлжээг байгуулах ёстой.
Таны гишүүд шатны дараахь суудлуудыг эзлэх болно. Таны гишүүд бас бараа бүтээгдэхүүн зарах ёстой. Таны гишүүдийн тоо 8 болход шат хоёр хуваагдаж оролцогч бүр оролцуулсан гишүүдээс хамаарч нэг шат доороос дээш зүүнээс баруун тийш ахих болно.Эхлэлтийн шатны хамгийн дээр байсан оролцогч Хаалтын шатны хамгийн доод түвшинрүү шилжинэ. Шат хоёр ширхэг ижилхэн шат болж хуваагдаж хамгийн доод талын түвшин 8 суудлаас бүрдэж эхлэнэ.
Доод талын түвшинг гишүүн болох гэж байгаа шинэ худалдан авагчидаас бүрдүүлнэ. Энэ бүх процесс бодит байдалд сайтанд байрлах таны виртуал өрөөнд харагдах болно. Тэнд та хэрхэн таны шат дүүргэж байгааг харах болно. Мөн түүнчлэн ямар ч хамаагүй оролцогчийн логин оруулж тэрний талаарх мэдээллийг олж авч болно.
Шат хуваагдах явц Шатыг шинэчлэх болгонд (доод түвшинг дүүргэхэд), шат 2 хэсэг хуваагдана, өөрөө хэлвэл хоёр шинэ шат үүснэ. Хуваагдах явц нь шугаман хэлбэртэй биш, харин системийн алгоритмаас хамаарах бөгөөд программ хангамж түүнийг тооцоолох болно. Программ нь 2 шатны идэвхитэй гишүүдийг хуваарилаж доороо гищүүн элсүүлж амжаагүй байгаа нэг эсвэл олон оролцогчидод барааг хуваарилна. Ингэснээр гишүүн бүр хамгийн хурдан замаар дээд оргилд хүрэх боломжтой болно. Хуваарилалтын схемийн дагуу шат ахих тусам таны урьж оролцуулсан хүмүүс өөр шатанд байх боломжтой. Эсвэл таны гишүүдэд туслалцаа хэрэгтэй байх үед өөр танихгүй идэвхитэй хүмүүс танай шатанд орж ирэх боломжтой болно. Энэхүү схем нь таныг дээд явхад туслах бөгөөд ердөөсөө саад болохгүй юм. Та Эхлэлтийн шатны оргилд хүрээд шатыг дүүргэж Хаалтын шатруу орох болно. Эхлэлтийн шатнаас Үндсэн программын бараа бүтэгдэхүүн борлуулалт гүйцэтгэн гарахдаа та 100 000 тенге* урамшуулал+ компанийн бүтээгдэхүүн болон ВИП программын пин код авах болно.
Хаалтын шатыг Эхлэлтийн шатны оргилд хүрсэн хүмүүс дүүргэх болно. Энд ч бас адил — та Хаалтын шатны оргилд хүрч Мөнгөн гишүүн хэмээх цол авах болно. Хаалтын шатнаас Үндсэн программын бараа бүтэгдэхүүн борлуулалт гүйцэтгэн гарахдаа та 800 000 тенге* урамшуулал авах болно. Тодотгол:
Системд торгуулийн хайрцаг байгаа. Идэвхигүй түншүүдийн бизнес-суудлыг Удирдлага блоклох эрхтэй бөгөөд тэдний суудлыг торгуулийн болон идэвхигүй шатруу шилжүүлэх эрхтэй. ҮНДСЭН программын шатны хамгийн дээрхи идэвхигүй түншүүдэд 1 сарын турш урамшуулал бүрэн ол-гогдохгүй. Мөнгөн хөрөнгийг тухайн шатны идэвхитэй байгаа оролцогчидод хуваарилна. Шатны дээр байгаа идвэхигүй түншийг хаахын өмнө удирдлагад заавал мэдэгдэх ёстой! «Үндсэн» программын хамгийн дээрхи урамшуулалттай гишүүн нь 1 сарын турш компанийн бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэхгүй бол, түүний урамшуулалт нэг шатанд байрласан бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн гишүүнд хуваарилна.

ВИП программ

Систем нь хоёр шатнаас бүрдэнэ:
1. Эхлэлтийн шат
2. Лидер шат
Бүх шатнууд ижил схемтэй. Шат болгон 3 түвшинтэй (7 суудалтай). Хамгийн доод түвшин анхных гэж тооцогдоно. Дүүргэлтийг доод түвшнээс эхлэн зүүн талаас баруун тийш хийнэ.
Та бараа бүтээгдэхүүнийг 300 000 тг. авснаар
«G-TIME CORPORATION» Вип программын гишүүн болсноор Эхлэлтийн шатны нэг суудал (бэк-офис)-той болно. Эхлэлтийн шатаар ахихын тулд та бүтээгдэхүүнийг хамгийн доод тал нь 2 гишүүнд зарах шаардлагатай. Цаашид та борлуулагчидын сүлжээг байгуулах ёстой.
Системд зөвхөн «G-TIMECORPORATION"-ы гишүүд бүртгүүлэх эрхтэй. Эхлэлтийн шатны бараа бүтэгдэхүүн борлуулалт гүйцэтгэн гарахдаа та 200 000 тенге* урамшуулал авах болно. ВИП программын бараа бүтэгдэхүүн борлуулалт гүйцэтгэн бүтэн циклийг дүүргэвэл та - 3 000 000 тенге* урамшуулал авах болно.
Тодотгол:
Системд торгуулийн хайрцаг байгаа. Идэвхигүй түншүүдийн бизнес-суудлыг Удирдлага блоклох эрхтэй бөгөөд тэдний суудлыг торгуулийн болон идэвхигүй шатруу шилжүүлэх эрхтэй. ВИП программын шатны хамгийн дээрхи идэвхигүй түншүүдэд 1 сарын турш урамшуулал ол-гогдохгүй. Шатны дээр байгаа идвэхигүй түншийг хаахын өмнө удирдлагад заавал мэдэгдэх ёстой! «ВИП» программын хамгийн дээрхи урамшуулалттай гишүүн нь 1 сарын турш компанийн бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэхгүй бол, түүний урамшуулалт нэг шатанд байрласан бараа бүтэгдэхүүний борлуулалт гүйцэтгэсэн гишүүнд хуваарилна.


Зөвшөөрж Байна





ПОПУЛЯРНЫЕ СТАТЬИ

Дневник Успеха
Твоя жизнь – в твоих руках!
http://dnevnyk-uspeha.com

Личная эффективность
Работа и Карьера
http://uspeh-success.ru/category/stati/

Психология достижения цели
Как достичь Успеха
http://www.iaim.ru

МЫ В СОЦИАЛЬНЫХ СЕТЯХ


ТОО "G-TIME CORPORATION"

Наш адрес: Республика Казахстан, г. Алматы, ул. Достык 2(Квартал), 2-этаж, Блок С
Скайп: gtimekz
E-mail: info@gtime.kz
Тел.: +7 (727) 333-45-94
Моб.: +7 707 465 65 54

© 2012-2016 WWW.GTIME.KZ - официальный сайт компании G-TIME CORPORATION г.Алматы
Все права защищены.
Любое копирование материалов преследуется по закону об авторском праве Республики Казахстан.
    Продукции   /   Видео   /   Правила   /   Новости   /   Цитаты   /   Книги   /   Туризм   /   Приказы   /   Контакты